Турк улсын ТИКА-тай хамтран туршлага судлах хөтөлбөр хэрэгжүүллээ...
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа “Баянгол Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ нь Турк улсын хамтын ажиллагааны агентлаг /ТИКА/-тай 2020 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн.
Хамтын ажиллагааны хүрээнд ТИКА –ын хөрөнгө оруулалтаар 300м2 өвлийн нарлаг хүлэмжийг барьж 2021 онд ашиглалтад оруулан өнөөдрийг хүртэл тасралтгүй нарийн ногоо тариалж иргэдийг эрүүл хүнсээр хангахад хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, сайн дурын ажил үйлс, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжин зохион байгуулагддаг “Харилцан туршлага судлах хөтөлбөр”-т 8-р сарын 25,26-ны өдрүүдэд Турк улсын оюутнууд болон Монгол улсын ХААИС-ийн оюутнуудын төлөөлөл оролцлоо.
Урилгаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Турк улсын ТИКА төслийн дэд хөтөлбөр зохицуулагч Жэйлан Атамажа болон зочид төлөөлөгчид оролцон Баянгол цэцэрлэгт хүрээлэнтэй цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Мөн хоёр орны өв соёл, хөгжил дэвшил сэдвээр хэлэлцүүлэг явагдаж оюутнууд санал бодлоо илэрхийлэн Монгол орон болон “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын ногоон байгууламж, харагдах орчин маш таатай, тав тухтай байсан хэмээн сэтгэл ханамж өндөр нутаг буцлаа.