Яагаад ногоодой цэцгийг тарьж ургуулах хэрэгтэй вэ?
Эх Нялхсын Эрүүл Мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд шинэхэн аав, ээжүүдийг гэртээ Ногоодой цэцэг тарихыг зөвлөдөг. Учир нь энэхүү цэцэг 2 өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90 хувийг арилгадаг юм. Дөнгөж төрсөн хүүхдүүдийн цээж хэржигнэж байхыг та сонсож байсан байх. Тэгвэл ногоодой цэцэг үүнд маш сайн тустай.
Ногоодой цэцгийн навч нь хортой бодисыг шүүж, хөгц, мөөгөнцрийг өөртөө шингээж, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг өнгөгүй хий болох нүүрстөрөгчийн монооксидыг маш сайн шүүдэг ба гал тогооны өрөөн дэх газын болон угаарын хий, хоол хүнсний үнэр, түргэн халаагч зэргээс ялгарах хорыг саармагжуулдаг 3 ургамлын нэг юм.
Ногоодой цэцэгтэй орчинд хүмүүс толгой өвдөх, тархи манарах зэрэг таагүй үзэгдлүүдийг мартах болно.
Манай байгууллагын мэргэжилтнүүд танд ногоодой цэцгийг тарьж, ургуулахыг зөвлөж байна.