Улаанбаатар хотын ерөнхий менежер захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр БАЯНГОЛ дүүрэгт ажиллаа
Хотын Ерөнхий менежер М.Баяраа болон Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан тэргүүтэй албаныхан "Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцан, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцон ажиллаа.
Тус уулзалтын үеэр ”Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов Нийслэлийн баруун бүсийн хоёр дахь том соёл амралтын эко Цэцэрлэгт хүрээлэн болгох төслийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.
Хотын Ерөнхий менежер М.Баяраа нь Төслийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.