Ухаалаг бүсгүй та нөмөргөнө цэцгийг тарьж ургуулаарай
Нөмөргөнө цэцэг бол арчлахад хамгийн хялбар тасалгааны ургамлын нэг юм. Гэрэл багатай газарт байрлуулбал сайн ургана. Өөрөөр хэлбэл, нар тусдаг цонхноос 1,5 - 2,5м зайтай байхад тохиромжтой. Нарны шууд гэрэлд тавьж болохгүй. Нарны хурц гэрэл ургамлын навчийг түлэх аюултай. Хэрэв навч шарлаж эхэлбэл гэрэл ихдэсний шинж тэмдэг учир гэрэл багатай газарт байрлуулах шаардлагатай.
Мөн агаар дахь нянг 60 хувь хүртэл бууруулах онцгой чанартайн дээр эмэгтэйчүүдэд бүр ч илүү ач тустай цэцэг юм. Нөмөргөнө цэцэг агаарт ууршсан ацетон болон алкахоль агуулсан бодисыг шингээж авдаг учраас гоо сайхны бүтээгдэхүүн их байдаг толь болон угаалгын өрөө зэрэгт байршуулахад тохиромжтой.
Энэхүү цэцгийг тарьж ургуулсан хүмүүс гэртээ байн байн найтаалгах, толгой эргэх зэрэг таагүй зүйлсээс ангижирч, эрүүл сайхан арьстай байх болно.
Манай байгууллагын мэргэжилтнүүд танд нөмөргөнө цэцгийг тарьж, ургуулахыг зөвлөж байна.