“Говийн гайхамшигт 6” болон нэн ховор амьтан, ургамал тэдгээрийн Амьдрах орчинг харуулсан vr симуляцийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

”Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид, иргэдэд экологийн боловсрол олгох зорилтын хүрээнд Улаан номд орсон амьтан, ургамал болон “Говийн гайхамшигт 6” амьтад тэдгээрийн амьдрах орчинг харуулсан  VR симуляци төслийг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. 

VR симуляцийг олон нийтэд хүргэх ажлын хүрээнд Экологийн сургалтын төвийн нэг танхимыг төслийн онцлог, давуу талуудыг шингээж байгалийн өнгө аястай тохижуулсан.

Энэхүү төслийн нээлтийн арга хэмжээнд Баянгол дүүргийн 113-р сургуулийн 30 гаруй сурагчдад VR симуляцийг танилцууллаа.