Солонгос улсын “Сондун дүүрэг”-ийн Засаг дарга Чон Вон У захирагч..
Хамтын ажиллагааны хүрээнд БНСАУ-ын “Сондун дүүрэг”-ийн захирагч Жон Вон У тэргүүтэй албаныхан болон тус дүүргийн сайн дурын байгууллагын төлөөллүүд 2022-оны 7 сарын 25-29-ний өдрүүдэд “Баянгол дүүрэг”-т айлчлан ирж “Баянгол цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ”-ын үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагааны санамж бичгийн хугацааг сунгасан. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр дүүргийн найрамдлын бэлэг тэмдэг болсон “Сондун төгөл”-ийн бүтээн байгуулалт үргэлжлээд зогсохгүй, 2 дүүрэг цаашдын хөгжлийн асуудлаар зөвшилдөх, харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг олгосон нь их ач холбогдолтой байлаа хэмээн дурдсан байлаа.
“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын зүгээс Солонгос улсын “Сондун дүүрэг”-ийн хамт олонд талархал илэрхийлье.