Ухаалаг гэрийн эзэгтэй та гэр бүлдээ эрүүл агаар бэлэглээрэй
Манай орны хувьд агаарын бохирдол нь өвлийн улиралд тулгамдаж буй асуудлуудын нэг байдаг билээ. Үүнийг дагаад амьсгалын замын, зүрх судасны өвчин хавдар зэрэг олон өвчнүүдийн тархалтын тохиолдол ихэссээр байна.
Гэрийн эзэгтэй танд хайртай дотны хүмүүсээ амьдарч буй орчин нөхцөлдөө эрүүл цэвэр агаараар амьсгалуулах нь толгойны өвчин болоод байна уу?
Гэртээ хамгийн шилдэг агаар цэвэршүүлэгч тасалгааны ургамлыг тарьж ургуулахыг хүсэж буй эмэгтэйчүүд маань анхаарлаа хандуулаарай. Аз болоход үүнд тус болох маш олон цэцгийн сонголт, тэдэн дээр хийсэн судалгаа шинжилгээ бий. Үүнээс NASA агентлагийн хийсэн тасалгааны түгээмэл ургамлууд хэрхэн агаарт дахь хорт бодисыг цэвэршүүлж байгааг тогтоосон байдаг. Нүүрснээс ялгарч буй хүхэрлэг хий, лак, будаг, цавуу болон хивс, хөөсөн тусгаарлагч материал, хуванцар угаалгын нунтгаас ялгардаг хортой бодисыг сорж аваад оронд нь хүчилтөрөгч ялгаруулдаг ургамлуудыг NASA-гийн эрдэмтэд нэрлэсэн нь дэлхий даяар дэлгэрчээ.
Тэдгээр ургамлуудаас Монголд хамгийн түгээмэл олдоцтой тасалгаанд тарьж ургуулахад тохиромжтой цэцгүүдийг танд зөвлөж байна.
- Ногоодой /Chlorophytum comosum/
- Нөмөргөнө /Peace Lily/
- Драцена /Dracaena marginata/
- Мөнхрөө /Sansevieria trifasciata/ Үргэлжлэлийг дараагийн мэдээгээс...