Нарс модны үр түүж, бэлтгэх аргачлал
1. Нарсны боргоцойг 12-р сараас 3-р сар хүртэл түүж бэлтгэх боломжтой. Боргоцой нь 4-6 см урттай, 2-3 см өргөн байдаг, ногоон боргоцой боловсорч гүйцээгүй байдаг тул бор өнгөтэйг нь сонгон түүх нь тохиромжтой. Боргоцойн хальс ангайх дөхсөн бол маш сайн.
2. Түүсэн боргоцойнуудаа саванд хийж хатаана.
3. Дулаан газар буюу пийшин, паарны дэргэд тавьж хурдан хатааж ангайх нь чухал. Хатаж ангайсан боргоцойг сэгсрэхэд үр амархан унана.
4. Унасан үрээ цуглуулан үрийн далавчийг нь ялган цэвэрлэнэ.
5. Цэвэрлэсэн үрийг устай саванд хийж ургах чадваргүй, хөвсөн үрийг авч хаяна.
6. Үлдсэн үрийг чийгтэй самбайнд боон 3 хонуулаад тарина.
Хадгалах заавар:
Бэлтгэсэн боргоцойг чийгтэй элсэнд хийн хөргөгч, зооринд 4-5 жил хадгалах боломжтой. Та туршаад үзээрэй.