Арван нэг. Ажилтны эрх, үүрэг
11.1. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:
11.1.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны таатай хэвийн нөхцөлөөр хангуулах;
11.1.2. Мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг шударгаар үнэлүүлэх, түүнд тохирсон цалин хөлс авах;
11.1.3 Холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан тусламж, дэмжлэг, нөхөн төлбөр, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг эдлэх;
11.1.4 Хуулийн хүрээнд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх замаар үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах;
11.1.5 Холбогдох хууль тогтоомж, энэ журам, хөдөлмөрийн гэрээнд заасан бусад эрх;
11.2. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна дор дурдсан үүрэг хүлээнэ.
11.2.1. Ажил үүргийн хүрээнд шаардлагатай хууль тогтоомж, үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичиг, холбогдох дүрэм, журам, зааврыг судлах, үйл ажиллагаандаа мөрдөх, хэрэгжүүлэх,
11.2.2. Эрх бүхий төрийн байгууллага, үйлдвэрийн газрын удирдах байгууллага, ажил олгогчийн шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдөж хэрэгжүүлэх, эрх бүхий удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, биелүүлэх, тайлагнах;
11.2.3. Энэ журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, биелүүлэх, тайлагнах;
11.2.4. Ажлын цагийн хуваарийг чанд мөрдөж, ажлын цагаар үр бүтээлтэй ажиллах;
11.2.5. Ажилтан ажил, үүргийнхээ хүрээнд олж мэдсэн ажил хэргийн аливаа мэдээллийн аюулгүй байдлыг хадгалж хамгаална. Холбогдох хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан, ажил олгогч зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр бусдад задруулахыг хориглоно.
11.2.6. Ажлын зайлшгүй шаардлагаар компьютерт “түлхүүр үг” хийх шаардлагатай ба ажил (файл)-ыг шууд удирдах албан тушаалтандаа эсхүл нууцын асуудал хариуцсан ажилтанд тэмдэглүүлж кодлох;
11.2.7. Ажлын бус цагаар ажлын байранд нэвтрэн орох, ажилтан өөрийн санаачилгаар ажиллах бол шууд удирдах албан тушаалтандаа урьдчилан танилцуулах;
11.2.8. Ажлын байранд, хамт олны дунд биеэ зөв боловсон авч явах, хамт олны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, албан харилцааны болон ёс зүйн алдаа гаргахгүй байх;
11.2.9. Улс хоорондын болон хот хооронд шууд ярих эрхтэй телефон утас, факс, интернетийн сүлжээнд холбогдсон компьютерийг зөвхөн шууд удирдах албан тушаалтныхаа зөвшөөрлөөр ашиглаж, холбогдох бүртгэлд тэмдэглэх;
11.2.10. Ажил үүргийн хүрээнд албан хэргийн хөтлөлтөд холбогдох заавар, журмыг чанд мөрдөнө. Албан хэргийн архивын нэгжийг бүрдүүлэн зохих журмын дагуу архивт шилжүүлэн өгнө.
11.2.11. Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд байнга анхаарч, санаачилгатай бүтээлч байх;
11.2.12. Албаны унааг зөвхөн албаны зориулалтаар ашиглах;
11.2.13. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаанд чанд мөрдөж, биелүүлэх;
11.2.14. Ажилдаа ирж чадахгүй гэнэтийн зайлшгүй шалтгаан гарсан бол ажлын цаг эхлэхээс өмнө Хүний нөөцийн ажилтанд утсаар яаралтай мэдэгдэнэ. Бусад тохиолдолд энэ журамд заасны дагуу биечлэн уулзаж чөлөө авах ба өөрийн ажлыг түр орлох ажилтанд шаардлагатай баримт бичиг, материал, эд зүйлсийг хүлээлгэн өгнө.
11.2.15. Ажилтан өөрт хүлээлгэн өгсөн, хариуцаж байгаа үйлдвэрийн газрын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
11.2.16. Ажлын байранд, ажлын цагаар захиргааны ажилтан ажил хэрэгч албаны хувцас, техникийн ажилтан дүрэмт хувцас өмсөх ба үйлдвэрийн ажилтан ажлын талбайд хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг заавал өмсөнө.