Арав. Ажил олгогчийн эрх, үүрэг
- 10.1 Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:
- 10.1.1 Ажилтнуудаар энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
- 10.1.2. Ажлын шаардлагын дагуу хуульд заасан үндэслэлээр ажилтныг илүү цагаар ажиллуулах;
- 10.1.3.Хөдөлмөрийн тухай хууль, энэ журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр ажилтанд сахилгын арга хэмжээ авах, эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага ногдуулах;
- 10.1.4.Энэ журамд заасан үндэслэлээр ажилтныг шагнаж, урамшуулах, шагнал урамшуулалд тодорхойлох;
- 10.1.5.Холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох;
- 10.1.6.Гадаад, дотоодын албан томилолтын хугацаанд ажлын удирдамжид заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн бол хариуцлага ногдуулах, үйлдвэрийн газарт учруулсан хохирлыг ажилтнаар төлүүлэх;
- 10.1.7.Гадаад, дотоодын сургууль курст суралцаж буй ажилтан сургалтын гэрээнд заасан хугацаанд ирээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцлах, гарсан зардлыг ажилтнаар буцаан төлүүлэх, үйлдвэрийн газарт учруулсан хохирлыг барагдуулахыг шаардах;
- 10.1.8. Холбогдох хууль тогтоомж, энэ журам, хөдөлмөрийн гэрээнд заасан бусад эрх;
- 10.2.Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд:
- 10.2.1.Ажлын байранд ажиллах хэвийн нөхцөлийг хангаж шаардлагатай техник хэрэгслээр бүрэн тоноглох, албан хэрэгцээнд шаардагдах бичиг хэргийн болон бусад материалаар хангах, ажлын байранд цаг үетэйгээ нийцсэн ариун цэвэр, соёлжилтын шинэлэг таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- 10.2.2.Ажилтны мэдлэг ур чадвар, ажлын ачаалал, гүйцэтгэлийн чанарт тохирсон цалин хөлс, урамшуулал олгох, ажилтны хөдөлмөрийн бүтээмж, идэвхийг өрнүүлэх оновчтой менежментийг хэрэгжүүлэх;
- 10.2.3.Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг хөдөлмөрийн харилцаанд чанд мөрдөх;
- 10.2.4.Мэргэжлээс шалтгаалах болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтан албан хаагчдыг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэг ,шинжилгээнд хамруулах;
- 10.2.5. Ажилтан сурч боловсрох, хөгжих, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжих;
- 10.2.6.Ажилтны хүсэлтээр, ажилтны ажил байдал, хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт гаргаж өгөх;
- 10.2.7.Үйлдвэрийн газрын дотоод үйл ажиллагааны хүрээнд ажил олгогч, ажилтныг шуурхай мэдээллээр хангах хэрэгцээ шаардлагыг хангасан орчин үеийн таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- 10.2.8.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн сахилга дэг журамтай холбоотой мэдээллийг ажилтан чөлөөтэй олж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх, зааварчилгаа өгөх;
- 10.2.9.Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон техникийн ажилтны дүрэмт хувцсаар хангана.
- 10.2.10.Байгууллага хамт олны уур амьсгалыг идэвхжүүлэх, хамт олныг хамарсан спорт болон урлаг соёлын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах.