Ес. Тусламж, дэмжлэг, хөнгөлөлт, нөхөн төлбөр, тэтгэмж

9.1 Ажлын шаардлагаар хамрагдвал зохих сургалтад ажилтныг үйлдвэрийн газрын зардлаар суралцуулж болно. Ажилтан суралцуулах нийт зардал үйлдвэрийн газрын жилийн батлагдсан төсөвт багтсан байна.

9.2  Дор дурдсан тохиолдолд ажилтанд тусламж, дэмжлэг, нөхөн төлбөр олгож болно.

9.3 Байгууллагын ажилтанд дараах тохиолдолд 1 удаагийн буцалтгүй тусламж олгоно.

Шалтгаан

Тусламжийн хэмжээ /төгрөгөөр/

1

Байгууллагын ажилтан хурим хийх

500,000

2

Байгууллагын ажилтан шинэ хүүхэд төрүүлэх

100,000

3

Байгууллагын ажилтан байр, хашаа байшин, гэр худалдан авах

500,000

4

Ажилтан хүнд өвчнөөр өвдсөн, эмнэлгийн байгууллагын магадалгаагаар зайлшгүй гадаад улс орон эмнэлгийн шинжилгээ хийлгэх, өвчний онош тодруулах, эмчлүүлэх

500,000-2,000,000 төг хүртэл

5

Ажилтны эхнэр, /нөхөр/ хүүхэд, төрсөн аав, ээж, ах, эгч, дүү өвчилсний улмаас эмчлүүлэх шаардлагатай бол магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлтийг үндэслэх

500,000-1,000,000 төг хүртэл

 

9.4. Энэ журмын 9.2-т заасан тусламж, дэмжлэг, нөхөн төлбөр авахад шаардагдах баримт бичгийг ажилтан өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Тусламж, дэмжлэг, нөхөн төлбөр авах тухай өргөдлийг Захиргааны асуудал хариуцсан ажилтан хүлээн авсан даруй Даргад танилцуулна. Өргөдөл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан зохих шийдвэрийг гаргана.

9.5. Даргын тушаалаар албан томилолтоор ажилласан, батлагдсан ажлын хуваарийн дагуу хөдөө орон нутагт ажилласан ажилтанд хоол, унааны зардал олгож болно.

9.6. Журамд заасан тусламж, дэмжлэг, нөхөн төлбөр, тэтгэмж, нэмэгдэл хөлсийг Даргын тушаалаар олгоно.

9.7. Даргын тушаалаар ажилтан албан хаагчдын хоол, унааны зардлыг батална.

9.8. Журам болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаагүй ажилтанд олгох бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэг, нөхөн төлбөрийг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасныг баримтална.

9.9. Түр болон туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд энэ журмын 9.1, 9.2, 9.8 дахь заалт үйлчлэхгүй бөгөөд журмын 9.2-т заасан тусламж, дэмжлэг, нөхөн төлбөрийг хөдөлмөрийн гэрээгээр нарийвчлан зохицуулна.

9.10. Жилдээ нэг удаа ажилтан албан хаагчдад түлээ нүүрсний буцалтгүй тусламж үзүүлнэ.