Найм. Цалин хөлс, шагнал, урамшуулал олгох
- 8.1 Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг үндэслэн ажилтнуудын цалин хөлсийг байгууллагын даргын тушаалаар тогтоон олгоно. 8.2 Цалингийн сүлжээг тогтоохдоо тухайн ажлын байрны ажил, мэргэжлийн онцлог, мэдлэг, мэргэшил, ур чадварын шаардлага, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзах ба хөдөлмөрийн зах зээлийн цалингийн жишигт уялдуулах зарчмыг баримтална.
- 8.3 Ажилтны ажлын туршлага, мэдлэг, мэргэшил, ур чадвар, ажлын үр дүн, гүйцэтгэл нь тухай ажилтны цалингийн шатлалыг тогтоох үндэслэл болно.
- 8.4 Шинээр ажилд орсон үндсэн ажилтны цалингийн шатлалыг түүний ажлын туршлага, мэдлэг, мэргэшил, ур чадварыг харгалзан ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож тогтооно. Дарга эсхүл даргын зөвлөлийн хурлаас гарсан санал, дүгнэлтийг харгалзан тухайн ажилтны цалинг шууд үндсэн шатлалаар тогтоож болно.
- 8.5 Дагалдан ажиллаж байгаа ажилтны цалин тухайн албан тушаалын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцүү байна. Хийснээр цалинжих ажилтанд энэ заалт хамаарахгүй.
- 8.6 Журмын 6.10-т заасан тайланд үндэслэн ажилтны цалинг ажилласан цаг, хоногоор тооцож, сард 2 удаа буюу сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд олгоно. Энэ өдрүүд нийтээр амрах баярын болон долоо хоногийн нийтээр амрах амралтын өдөртэй давхацсан бол өмнөх ажлын өдөрт олгоно.
- 8.7 Ажилтны цалингийн сүлжээ, шатлал, хэмжээг хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгана. Энэ журамд заасан үндэслэлээр цалингийн шатлалд өөрчлөлт орсон тухай ажил олгогчийн шийдвэр нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг байна.
- 8.8 Ажилтанд олгох нэмэгдэл хөлс, олговор, шагнал, урамшууллыг энэ журамд өөрөөр заагаагүй бол Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу олгоно.
8.9 Ажилтан ээлжийн амралтыг биеэр эдлэхийг хүссэн бол дуудан ажиллуулсан хугацааны цалинг олгох бөгөөд амралтын дутуу хоногийг нөхөж биеэр эдлүүлнэ.
- 8.9.1 Журмын 6.21-т заасны дагуу дуудан ажиллуулсан ажилтанд цалин, мөнгөн урамшуулал олгосон нь ажилтны амралтын олговрыг буцаан суутгах үндэслэл болохгүй. Ажилтныг дуудан ажиллуулсан хугацааны цалин, урамшууллыг ажил олгогчийн шийдвэрт тодорхой заасан байна.
- 8.10 Ажилтан ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа тухайн жилд бүтнээр нь биеэр эдлэх боломжгүй болсон бол олговол зохих ээлжийн амралтын олговрыг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Даргын тушаалаар ажилтны ажлын жилийн сүүлийн сард багтаан олгоно. Ээлжийн амралтын олговрыг урьдчилан олгосон бол олговортой тэнцэх хэмжээгээр мөнгөн урамшууллыг тооцно.
- 8.11 Ажлын үр дүнгийн үзүүлэлт, ажил олгогчийн санал, тодорхойлолт, даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Даргын тушаалаар ажилтныг шагнаж урамшуулна.
№ |
Шагнагдсан шагнал урамшуулал |
Урамшууллын хэмжээ /төгрөгөөр/ |
1 |
Төрийн дээд одон медаль |
500 мянга |
2 |
Шилдгийн шилдэг ажилтан |
300 мянга |
3 |
Шилдэг ажилтан |
200 мянга |
4 |
Өргөмжлөл |
100 мянга |
- 8.12 Ажилчдын ажлын гүйцэтгэлийг дүгнэх, үнэлгээний журмын болзлыг хангасан ажилтанд зохих журмын дагуу урамшуулал олгоно.
- 8.13 Ажил, мэргэжлийн алдаа гаргасан ажилтны буруутай үйлдэлд энэ журамд заасан сахилгын шийтгэл ногдуулахааргүй бол ажил олгогчийн шийдвэрээр цалингийн шатлалыг 2 хүртэл шатлалаар бууруулж болно.