Долоо. Ажил төлөвлөх, тайлагнах, үнэлэх, дүгнэх, мэдээлэх
- 7.1 Үйлдвэрийн газар нь эрхэм зорилго, стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана. Хэтийн төлөвлөгөө 3 жилээр байна. Хэтийн төлөвлөгөөний хүрээнд тухайн жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг Үйлдвэрийн газрын дүрэмд заасны дагуу батлан мөрдөж, үр дүнг тооцож ажиллана.
- 7.2 Ажилтан ажлаа сар, улирал, жилээр төлөвлөж ажиллана.
- 7.3 Ажил олгогч, түүний төлөөлөгч нь ажилтны ажлын байрны тодорхойлолт дахь ажил, үүргийн дагуу ажлын үр дүнг улирал, хагас жил, жилээр ажлын гүйцэтгэлийг дүгнэх үнэлгээний журмын дагуу үнэлж дүгнэнэ.
- 7.4 Журмын 7.3-т заасан ажлын үр дүнгийн үзүүлэлт нь ажилтанд нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал олгох болон энэ журам, хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлага тооцох үндэслэл болно.
- 7.5 Ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх харилцааг холбогдох журмаар нарийвчлан зохицуулна.
- 7.6 Албан томилолтын зардлын хэмжээг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нийцүүлэн төрийн албан хаагчдын албан томилолтын зардлын хэмжээтэй уялдуулан Даргын тушаалаар батална. Томилолтын зардлын тайланг дараа тайлангийн журмаар зохицуулна.
- 7.7 Ажилтан албан томилолтоор ажилласан хугацаанд удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг шууд удирдах албан тушаалтанд тайлагнана. Шууд удирдах албан тушаалтан томилолтын тайлан, дүгнэлтийг Даргад танилцуулна.