Дөрөв. Ажил үүргийг түр орлон гүйцэтгэх, өөр ажилд шилжүүлэх
4.1 Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтныг үндсэн ажил үүргийн зэрэгцээ эзгүй байгаа (эсхүл сул орон тоо) ажилтны ажил үүргийг хавсран буюу түр орлон гүйцэтгүүлж болно. Ажил үүргийг хавсран буюу түр орлон гүйцэтгэх албан тушаалын жагсаалтыг Дарга батална.
4.2 Эзгүй байгаа ажилтан гэдэгт дараах тохиолдлыг ойлгоно.
4.2.1 Ээлжийн амралттай;
4.2.2 Энэ журамд заасан үндэслэлээр чөлөөтэй
4.2.3 Дотоод, гадаад албан томилолттой;
4.2.4 Удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тусгай даалгавар, ажил үүрэг гүйцэтгэж байгаа;
4.2.5 Жирэмсний болон амаржсаны амралттай;
4.3. Сул орон тоо гарсан гэдэгт дараах тохиолдол хамаарна.
4.2.6 Холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан үндэслэлээр тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн;
4.2.7 Холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан үндэслэлээр ажилтны албан тушаалыг бууруулсан, түр чөлөөлсөн, өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн;
4.2.8 Ажилтан нас барсан болон бусад шалтгаанаар тухайн ажлын байранд сул орон тоо гарсан.
4.3 Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, ажлын зайлшгүй шаардлагаар ажил олгогчийн төлөөлөгч ажилтантай тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй өөр ажилд түр болон бүр шилжүүлэн ажиллуулж болно.
4.4 Ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулах бол ажлын байрны тодорхойлолтод Даргын тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулна, бүр шилжүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шинэчлэн байгуулна.
4.5 Түр шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссанаар ажилтныг үндсэн ажилд эргүүлэн ажиллуулна.