Хоёр. Үйлдвэрийн газрын дотоод үйл ажиллагаа, түүний зохион байгуулалт
- 2.1 Дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын дотоод үйл ажиллагаанд мөрдөх бодлогын баримт бичиг, дүрэм, журам, бусад баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
- 2.2 Үйлдвэрийн газрын албан хэрэг хөтлөлт, хадгалалт, хамгаалалт, мэдээлэл солилцохтой холбоотой харилцааг албан хэрэг хөтлөлтийн журмаар зохицуулна.
- 2.3 Үйлдвэрийн газар нь удирдлагын түвшинд долоо хоног бүр шуурхай зөвлөгөөн хийнэ. Шаардлагатай тохиолдолд бусад ажилтныг оролцуулна.
- 2.4 Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн мэдээлэл сонсож, дараа долоо хоногийн ажлын төлөвлөлт, хэрэгжүүлэх арга хэмжээг бүтцийн нэгж тус бүрээр хэлэлцэж, зохих чиглэл, үүрэг даалгавар өгнө. Зөвлөгөөний тэмдэглэл хөтлөх, үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Даргаас үүрэг болгосон ажилтан хариуцна.
- 2.5 Журмын 2.4-т заасан зарим мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч болно. Шаардлагатай тохиолдолд шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өргөтгөн зохион байгуулна.
- 2.6 Ажилтны өргөдөл, гомдлыг Захиргааны асуудал хариуцсан ажилтан хүлээн авч, шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.
- 2.7 Ажлын байрны дэг журмыг Захиргааны асуудал хариуцсан ажилтан хариуцна. Тусгай журмаар зохицуулж болно.
- 2.8 Ажилтан бүр албаны цахим хаягтай байх ба тус хаягаар харилцсан албан захидал, харилцаа нь ажил олгогчийн өмч байна.