Нэг. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт
-
- “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ (цаашид “үйлдвэрийн газар” гэх)-ийн Хөдөлмөрийн дотоод журам (цаашид “Журам” гэх) нь ажил олгогчоос үйлдвэрийн газрын дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой үүсэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн.
- Журмын зорилго ажил олгогчоос үйлдвэрийн газрын дотоод үйл ажиллагаа, хөдөлмөрийн дэг журмыг оновчтой зохион байгуулахад оршино.
- Ажил олгогчийг Дарга төлөөлөх ба үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
- Үйлдвэрийн газар нь батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт үйл ажиллагаа явуулах ба нэгдмэл удирдлагатай байна.
- Баталсан орон тооны ажлын байрны тодорхойлолтыг Даргын тушаалаар батална. Шинээр бий болсон орон тооны ажлын байрны тодорхойлолтыг харьяалах шууд удирдах албан тушаалтан боловсруулна.
- Даргын эзгүйд бичгээр өгсөн зөвшөөрлийн хүрээнд эрх бүхий албан тушаалтан Даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтаныг “Ажлын байрны тодорхойлолт”-д зааснаар ойлгоно.
- Даргад зөвлөх чиг үүрэг бүхий Даргын зөвлөл ажиллаж болно. Даргын зөвлөлийн гишүүнийг Даргын тушаалаар томилж, чөлөөлнө. Дотоод хяналтын асуудал хариуцсан ажилтан, санхүүгийн асуудал хариуцсан ажилтан Даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд заавал байна.
- Журмаар зохицуулаагүй харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална.
- Ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны тодорхой асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомжийг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
- Журмыг үйлдвэрийн газрын хэмжээнд гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцогч талууд дагаж мөрдөх бөгөөд хэрэгжилтэд харилцан хяналт тавина.
- Журмын хавсралтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хэрэглэгдэх дараах баримт бичгийн загварыг батална. Үүнд:
- Хавсралт 1 - Хөдөлмөрийн гэрээ;
- Хавсралт 2 - Ажлын байрны тодорхойлолт;
- Хавсралт 3 Ажил олгогчийн мэдэгдэх хуудас;
- Хавсралт 4 (a)(б) - Ажил хүлээлцэх тэмдэглэл (акт), тойрох хуудас;
- Хавсралт 5 - Чөлөөний хуудас,
- Ажил олгогчийн шийдвэр нь Даргын тушаал байна.