Намрын цэнэг усалгааг стандартын дагуу...

🌲”ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Баянгол Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-т 2021 оноос хойш 3 удаагийн тарилт хийгдэж нийт 17000 гаруй мод бут сөөгийг тарьсан.

🌲Тус ажлын хүрээнд намрын цэнэг усалгааг стандартын дагуу 10-р сарын 20-ноос 11-р сарын 30-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

🌲Намрын цэнэг усалгаа нь ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Хавар урин дулаан орж модонд эрт чийг өгч модны ургалтын хувийг ихэсгэдэг давуу талтай арчилгаа юм.