Авто зогсоолын ажил хийгдэж байна...

✅Баянгол дүүргийн хэмжээнд 2022 онд улс, дүүргийн хөрөнгө оруулалтаар нийт 10 байршилд авто зогсоолын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөн ажилласан.

✅Үүний нэг онцлох ажил нь “Баянгол Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын 9500 мкав талбайд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 суудлын авто машин, 10-н том оврын автобусны зогсоол байгуулах төсөл хэрэгжин ажиллаж байна.

✅Энэхүү зогсоол нь Баянгол дүүргийн хэмжээнд 2022 онд хийгдсэн авто зогсоол дундаас хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд, явган хүний зам, гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэцтэй, нийтийн эзэмшлийн зам талбай, орчин үеийн шинэлэг шийдэл бүхий зогсоол юм.

✅Одоогийн байдлаар ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй, замын тэмдэглэгээ тавих, явган замын хавтан суурилуулах ажлууд хийгдэж байна.