Баянгол цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хавар намрын мод тарих үндэсний өдрүүдэд олон нийтийг хамарсан 3 удаагийн урт хугацааны арга хэмжээг зохион байгуулсан.
- Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГазар БНСУ-ын Сондун дүүрэгтэй хамтран төгөл байгуулж шилмүүст болон гоёл чимэглэлийн мод тарьсан.
- Байгууллагын гадна талбайд 1000м2 талбайд ногоон байгууламж тохижилтын ажил хийж зүлэгжүүлсэн.
- Хөрөнгө оруулалтай холбоотой авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 672 ширхэг модыг шилжүүлэн суулгасан.
- 3.5га талбайд мод үржүүлгийн талбай байгуулж 4 төрлийн 36,000 мянган ширхэг модыг үрээр үрслүүлж ургуулсан.
- Байгууллагын 6км хашааг дагуулан 3000м газарт ойн зурвасыг үе шаттай байгуулсан.
- 2022 онд үрийн нөөц бэлдэх ажлын хүрээнд шар хуайс, моносны 20кг үрийг стандартын дагуу боловсруулж бэлтгэсэн.
- Байгууллагын 50га талбайн хог ургамалтай тэмцэх бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг үе шаттайгаар хийсэн.
- Байгууллагын 50га талбайд ургаж буй нийт мод бут сөөгийн өвлийн цасан хучлага, хаврын цэнэг усалгаа, зуны хугацаанд графикийн дагуу хийж гүйцэтгэсэн.