Баянгол дүүргийн хэмжээнд
- 2022-2030 он хүртэл Баянгол дүүргийн хэмжээнд 2949га талбайд 5 чиглэлээр ногоон байгууламж хийх боломжит талбайн судалгааг хийж гүйцэтгэсэн.
- Нийтийн эзэмшлийн зам талбай П.Жасрайн гудамж 2000м2 талбайд мод, бут сөөг тарьж, зүлэгжүүлэлтийн ажил хийсэн.
- Нийтийн эзэмшлийн зам талбай Замчдын гудамжинд 200 ширхэг модонд арчилгааны, цэвэрлэгээ, хортон шавжаас хамгаалах урьдчилан сэргийлэх ажил хийсэн.
- БГД-ийн 57 улсын сургууль, цэцэрлэгт мод, бут сөөг тарих арга заавар зөвлөгөөг өгч ажилласан.
- БГД-ийн 57 улсын сургууль, цэцэрлэгт зүлэгжүүлэлтийн аяныг зохион байгуулсан. 45 сургууль, цэцэрлэгийг зүлэгжүүлсэн.
- БГД-ийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбай болон СӨХ-ийн гадна талбайн ногоон байгууламж хийх боломжит талбайн судалгааг гарган ажилласан.
- БГД-ийн нийтийн эзэмшлийн зам талбай 16 гудамжинд ногоон байгууламж хийх судалгааг хийж гүйцэтгэсэн.