“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” онөтүг нь ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ аянд нэгдэж байна

Жендэрийн Үндэсний Хороо UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, эрэгтэй эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээллэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

#Харилцан #хүндэтгэл:

#НАДААС

#ТАНААС

#БИДНЭЭС

#ЭХЛЭЛТЭЙ...

Албан байгууллага, ААН, иргэд, та бүхнийг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ АЯН”-д нэгдэхийг уриалж байна.