Хөдөө аж ахуй (Хүлэмжийн аж ахуй)
Эрс тэс уур амьсгалтай манай оронд ургалтын хугацаа урттай ногооны боловсролтыг бүрэн гүйцээх, эрт ургацын ногоо үрслэг ургуулах, 4 улиралд хүнсний ногоо ургуулах хэрэгцээ шаардлагаар хүлэмжийг ашигласнаар тогтвортой арвин ургац авах нөхцлийг бүрдүүлэх юм.
Бид өвлийн нарлаг болон шилэн, зуны нийлэг хальсан хүлэмжүүдэд хэмх, лооль, чинжүү, цэс, навчит ногоо зэргийг тарьж ургуулан эрүүл, баталгаатай, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдийн хоол хүнсний чанарлаг байдлыг сайжруулах зорилготой ажиллаж байна. Мөн хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэд, бизнес эрхлэгчдэд зориулж онол, практик хосолсон сургалт, зөвөлгөө мэдээллийг хүргэж ажилладаг.
Сургалтад нарийн ногооны үр, үрсэлгээ бэлдэх, мандлын цэцэг тариалах мөн өвөл зуны хүлэмжид сурсан мэдлэгээ бататгах, өөрийн гараар тарьсан хүнсний ногоог өрхийн хэрэглээнд хэрэглэх, эрүүл экологийн цэвэр хүнсний ногоог үйлдвэрлэгч иргэнийг бэлдэж ажиллаж байна.
Бүтээлч шинийг эрэлхийлсэн мэргэжлийн хамт олон нь хэрэгцээ шаардлагатай хүмүүст сургалт , зөвлөгөө мэдээлэлээрээ дамжуулан тэдний амьдралд бодит эерэг өөрчлөлтийг авчирна. Иргэдийн эрүүл мэнд сайн сайхан мөн байгаль орчныг хамгаалахад үүрэг хариуцлага хүлээх, чиглүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны хүрээнд:
- Эрүүл аюулгүй тэжээллэг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх
- Өвлийн хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх
- Эрт ургацын ногооны ургац нэмэгдүүлэх
- Таримлын нэр төрөл, сортыг нэмэгдүүлэх
- Шинэ таримал турших, тариалах аргачлал боловсруулах
- ХАА Зохистой дадал нэвтрүүлэх
- Газар тариаланд туршлагатай хүн бэлтгэх