Tree, бут, сөөгийн цасан хучлагын ажлыг хийж...
“ТэрБум Мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын талбайд таригдсан мод, бут, сөөгийн цасан хучлагын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд Цэцэрлэгт хүрээлэнгийн 15га талбайд таригдсан мод, бут, сөөгийн усалгаа, арчилгаа, цасан хучлагын ажлыг төлөвлөгөөний дагуу шат дараалалтай хийж гүйцэтгэж байна.
Модыг цаслахдаа модны тогоог цасаар нэг удаа сайтар дүүргэнэ. Энэ нь бидний тарьсан мод хавар эрт чийг авч модны нахиалалд ургалтад сайнаар нөлөөлөх мөн цасаар хучиж өвөлжүүлэх нь модоо дулаалах хаврын чийг багатай үед анхны чийгийг өгөх тоос шороотой үед үндсийг хамгаалдгаараа чухал ач холбогдолтой ажил юм.