"Говийн гайхамшигт 6“ WWF төсөл...
Төслийн нэр: “Говийн гайхамшигт 6” болон нэн ховор амьтан, ургамлын танин мэдэхүйн виртуал хичээл бүтээх, түүнд зориулсан танхим байгуулах
Төсөл санаачлагч: “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ
Төслийн санхүүжүүлэгч: Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ Монгол дахь хөтөлбөрийн газар.
Төслийн гүйцэтгэгч: “Юникүе Повер Теч” ХХК
Төслийн байршил: Баянгол дүүргийн 20-р хороо “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын “Экологийн боловсрол олгох төв”-д
Удиртгал:
“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын “Экологийн боловсрол олгох” төв нь 300 хүн хүлээн авах хүчин чадалтай анги танхим, урлагийн танхим бүхий сургалтын төв юм. Жилдээ ЕБС-ийн 2000 сурагчид, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 250 иргэдэд экологийн боловсрол олгодог. Цаашид ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж үзвэр үйлчилгээ нэмэгдсэнээр хагас жилдээ 3000 орчим хүн “Говийн гайхамшигт 6” болон нэн ховор амьтдын танин мэдэхүйн танхимаар үйлчлүүлэх боломжтой.
Төслийн үндэслэл:
Монгол орны нэн ховор, ховор амьтан ургамал жил ирэх тусам амьдрах орчны хомстол, тоо толгой буурч байгаа нь хүний санаатай болон санамсаргүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Биологийн олон янз байдлын нөөц баялгийг зvй зохистой ашиглан хамгаалахад чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хомс байгаа нь олон нийтэд танин мэдүүлэх хэрэгцээ шаардлага гарч бай
Зорилго:
Монгол улсын хүн амын 50 хувь оршин сууж байгаа нийслэл хотын болон хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчид, иргэдэд нэн ховордсон зэрлэг амьтан, ургамлын талаар танин мэдэх, мэдлэгээ тэлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх.
Үйл ажиллагаа:
Амьтдаа бүтээхдээ 2 төрлийн үйл хөдлөл буюу тухайн орчиндоо энгийн хөдөлгөөн буюу тайван байх үеийн байдал, тухайн амьтны онцлогийг харуулсан хариу үйлдэл үзүүлэх хөдөлгөөн хийж бүтээсэн. Ургамлын хувьд барьж үзэх боломжтойгоор хийгдсэн.
Орчноо илүү баялаг, бодитоор бүтээхийн тул нэмэлтээр 17 /ялаа, шумуул, / амьтны дууг оруулан, салхины 3 төрлийн дуу чимээ, хад нуралтын 2-3 чимээ, усны чимээ оруулан ажилласан.
Амьтдын дуу авианы тухайд энгийн идээшилж байхдаа буюу тайван байх үеийн дуу, уурласан эсвэл хариу үйлдэл үзүүлэхдээ гаргадаг үеийн авиа гэх мэтээр ангилан оруулсан.