БНСУ-ын Сөүл хотын Сондун дүүрэгтэй хамтын ажиллагаа
Нийслэлийн Баянгол дүүрэг нь БНСУ-ын Сөүл хотын Сондун дүүрэгтэй 2018 оноос эхлэн эгч дүү хотууд болж олон талт хамтын ажиллагааг эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сондун дүүрэг нь Баянгол дүүргийн харьяа “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын тодорхой хэсэг талбайд “Сондун төгөл” байгуулахаар санамж бичиг байгуулсан. Тус хамтын ажиллагааны хүрээнд “Сондун төгөл”-ийн талбайд ширхэг модыг тарьж Солонгос улсын өв соёлыг харуулсан мини цэцэрлэгт хүрээлэн байгууллах ажлыг төлөвлөн ажиллаж байна.