“Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жилийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Баянгол дүүрэг нь 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хамтран Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ЗДТГ-ын үндсэн болон харьяа бүх хэлтсийн дарга удирдлагууд мөн 34 хорооны Засаг дарга нарыг оролцуулсан зорилтод жилийн ерөнхий төлөвлөгөөг батлах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дүүргийн нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл ногоон орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд үндсэн долоон асуудлыг дэвшүүлэн өрнөж байна. Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн 70 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн арга хэмжээ

Нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

Орон сууцны хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

Гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

Аж ахуй нэгж, байгууллагын гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

”Ногоон дэлхий-Бидний ирээдүй” туг аялуулах аяны төслийг танилцуулах