"Gender суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-нд нэгдлээ 

✅НИЙТ УНШИГЧИДДАА ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ

“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-нд нэгдлээ 

✅Манай Улс 1997 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жил Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэж байна.

✅Энэхүү аяны гол зорилго нь:

- Хүчирхийллийг өөгшүүлж буй жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, нийгмийн хэм хэмжээг өөрчлөхөд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх юм.

✅Дээрх аянд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь нэгдэн, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход гүйцэтгэх үүргээ хүн бүр ухамсарлах, хүний эрхийг дээдлэх, хамгаалах, хүчирхийллээс ангид нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулахыг Та бүхэнд уриалж байна.