Баянгол дүүргийн хэмжээнд
2022-2030 он хүртэл Баянгол дүүргийн хэмжээнд 2949га талбайд 5 чиглэлээр ногоон байгууламж хийх боломжит талбайн судалгааг хийж гүйцэтгэсэн.
Нийтийн эзэмшлийн зам талбай П.Жасрайн гудамж 2000м2 талбайд мод, бут сөөг тарьж, зүлэгжүүлэлтийн ажил хийсэн.
Нийтийн эзэмшлийн зам талбай Замчдын гудамжинд 200 ширхэг модонд арчилгааны, цэвэрлэгээ, хортон шавжаас хамгаалах урьдчилан сэргийлэх ажил хийсэн.
БГД-ийн 57 улсын сургууль, цэцэрлэгт мод, бут сөөг тарих арга заавар зөвлөгөөг өгч ажилласан.
БГД-ийн 57 улсын сургууль, цэцэрлэгт зүлэгжүүлэлтийн аяныг зохион байгуулсан. 45 сургууль, цэцэрлэгийг зүлэгжүүлсэн.
БГД-ийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбай болон СӨХ-ийн гадна талбайн ногоон байгууламж хийх боломжит талбайн судалгааг гарган ажилласан.
БГД-ийн нийтийн эзэмшлийн зам талбай 16 гудамжинд ногоон байгууламж хийх судалгааг хийж гүйцэтгэсэн.