Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 5-р сарын 13ны өдрийн А/220 дугаар захирамжийн хүрээнд “Баянгол Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ нь Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгтэй хамтран сурагчдад “Хүн ба байгаль” сэдвийн агуулгаар практикт суурилсан чадвар эзэмшүүлж, сурагчдын байгальд ойр байх нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Зорилго:
Байгаль орчноо хамгаалах, уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст багаас нь төлөвшүүлэх, байгалийн ухааны танхимаар олсон мэдлэгийг практикт суурилсан чадвар, хэрэглээ болгон эзэмшүүлэх, хичээл сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг асуудалд бүтээлчээр хандах, шийдлийн эрэл хайгуул хийх, учир шалтгааныг илрүүлэх, асуудал шийдвэрлэхэд чиглүүлэх.
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 4, 5, 6 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд.