Арван гурав. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага
13.1. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хариуцсан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, ажил, мэргэжлийн алдаа гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
13.2. Дараах тохиолдлыг сахилгын ноцтой зөрчилд тооцно.
13.2.1. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан,
13.2.2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 өдрөөр ажлын цаг бүтэн тасалсан;
13.2.3. Үйлдвэрийн газрын эрх ашигт сөргөөр нөлөөлөх нууцын зэрэглэлтэй баримт бичиг, мэдээллийг аливаа хэлбэрээр бусдад задруулсан, үрэгдүүлсэн;
13.2.4. Ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчил гаргасан;
13.2.5. Үйлдвэрийн газрын нууцыг задруулсан;
13.2.6. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, үгсэн тохиролцсон, завшсан, сольж өөртөө авсан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас гаргасан, ав гаргах оролдлого гаргасан;
13.2.7. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, ажлын байран дээр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан;
13.2.8. Бичиг баримт хуурамчаар үйлдсэн;
13.2.9. Ажилтан ажил, мэргэжлийн алдаа гаргасан нь үйлдвэрийн газар бусдын өмнө хариуцлага хүлээх үр дагаварт хүрсэн, эсхүл үйлдвэрийн газарт илтэд хохиролтой нөхцөл байдал бий болсон;
13.2.10. Ажилтны ажлын үр дүн 2 улирал дараалан “Хангалтгүй” үнэлэгдсэн;
13.3. Журмын 13.2-т заасан зөрчил гаргасан бол шууд ажлаас халах сахилгын арга хэмжээ ногдуулна.
13.4. Ажилтны ажлын үр дүн, амжилтыг харгалзан хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно.
13.5. Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээлгэнэ. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажил, албан тушаалын жагсаалтыг Дарга батална.
13.6. Компьютер, тооны машин, хувилах машин болон ажилтанд хариуцуулсан бусад эд хөрөнгө, түүний дагалдах хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг эвдсэн, сольсон, үрэгдүүлсэн, устгасан бол зах зээлийн үнээр нөхөн төлүүлнэ.
13.7. Ажилтны ажлын цаг таслалт (хоцролт) 1 улирлын нийлбэр дүнгээр 200 минут хүрсэн бол сахилгын хариуцлага тооцох үндэслэл болно.